Windows 10 компьютероо хэрхэн хамгаалах вэ
Security Essentials хаана байна вэ?
Та Windows 10-тай бол Microsoft-н Security Essentials-г авч чадахгүй. Гэхдээ танд адил түвшний хамгаалалт хийдэг Windows-н хамгаалагч байгаа учир танд хэрэг болохгүй.
Хайлтын мөрөнд Windows-н хамгаалагчийг
бичээд Windows-н хамгаалагчийг гарсан үр дүнгээс сонго. Та вирусын хамгаалалтын түвшин болон компьютероо шалгах боломжтой.
Windows хамгаалагчийг идэвхтэй, идэвхгүй болгох
Windows 10-д Windows-н хамгаалагч байнга идэвхтэй байдаг бөгөөд таны компьютерыг хамгаалахаар зогсолтгүй ажилладаг. Та өөр антивирусын програм суулгахад өөрөө идэвхгүй болно.
Таны нэмсэн файлыг шалгах ба компьютер дээр ажиллахдаа хамгаалагч бодит хугацааны хамгаалалт ашигладаг. Бодит хугацааны хамгаалалтыг идэвхгүй болгохдоо Тохиргоо > Шинэчлэлт ба хамгаалалт > Windows-н хамгаалагч.