Windows 10 төхөөрөмж дэх синхрончлолын тохиргооны талаар
Синхрончлол идэвхтэй үед Windows таны бүх Windows 10 төхөөрөмж дээрх хэрэгтэй тохиргоонуудын өөрчлөлтийг хянаж байдаг.
Та эдгээрийг вэб хөтчийн тохиргоо, нууц үг, өнгийн загварыг синхрончлохоор сонгож болно.
Хэрвээ Windows-н бусад тохиргоог идэвхжүүлбэл Windows зарим төхөөрөмжийн тохиргоо (хэвлэгч, хулганы сонголтууд зэрэг), Файлын хөтчийн тохиргоо, мэдэгдлүүдийн сонголтуудыг синхрончилдог.
Синхрончлох гэж буй төхөөрөмж дээрээ, Windows 10 руу өөрийн Microsoft-н хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтрэх хэрэгтэй (эсвэл Micorosoft-н хэрэглэгчийн бүртгэлээ ажлынхаа эсвэл сургуулийнхаа хэрэглэгчийн бүртгэл рүү холбосон байх). Хэрвээ Синхрончлолын тохиргоо сонголт таны төхөөрөмж дээр байхгүй бол танай байгууллага энэ онцлогийг зөвшөөрөөгүй байж болох юм.