windows 10 mobile-д bluetooth аудио төхөөрөмж ба утасгүй дэлгэцийн холболтыг засах

Bluetooth аудио төхөөрөмж болон утасгүй дэлгэцийн холболтыг зас

Bluetooth аудио

Хэрвээ Үйлдлийн төв дэх Холбогд товчийг дарсан ч таны Bluetooth идэвхжүүлсэн аудио төхөөрөмж олдохгүй бол дараах алхмыг хийнэ үү:
Windows төхөөрөмжөө Bluetooth-тэй эсэхийг нягтлаад, асаасан эсэхээ шалгана уу. Үйлдлийн төвд Bluetooth товч харагдана.


Bluetooth идэвхжүүлсэн аудио төхөөрөмж ассан болон хайлтаар илрэх боломжтой эсэхийг шалгаарай. Төхөөрөмж бүрд энэ үйлдэл нь өөр байдаг тул төхөөрөмжтэйгөө ирсэн мэдээллийг харах буюу үйлдвэрлэгчийн вэбсайт руу орж үзнэ үү.
Хэрвээ та аудиогоос бусад Bluetooth идэвхжүүлсэн төхөөрөмжийг хайж байвал Bluetooth тохиргооны хуудас руу орно уу. Тохиргоо дотор Төхөөрөмжийг сонгоод, Bluetooth -ийг сонгож, төхөөрөмжөө сонгоод, Төхөөрөмж арилгах гэж сонгоод дахин холбож үзнэ үү.

Miracast төхөөрөмжүүд

Хэрвээ үйлдлийн төвд Холбогд холбох товчийг дарсан ч таны төхөөрөмж олдохгүй бол дараах алхмыг хийнэ үү:
Төхөөрөмжтэйгөө ирсэн мэдээллийг харах буюу үйлдвэрлэгчийн вэбсайт руу орж таны Windows төхөөрөмж Miracast-д тохирох эсэхийг шалгана уу.
Wi-Fi-аа асаасан эсэхээ шалгана уу.
Гаргах гэж байгаа дэлгэц тань Miracast-тай тохирох эсэхийг нягтлаад, асаасан эсэхээ шалгаарай. Тохирохгүй бол, танд HDMI портод залгадаг Miracast адаптер (заримдаа “донгл” гэдэг) хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *